Сэргээгдэх эрчим хүчний/нар/ эх үүсвэрийн материал нийлүүлэх, угсралт хийх
Таван Богд Автомотив ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
Таван Богд Автомотив ХХК-ийн Жампстарт барилгын төслийн “Сэргээгдэх эрчим хүчний /нар/ эх үүсвэрийн материал нийлүүлэх,угсралт хийх” гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтад оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх байршил: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, “Таван Богд Автомотив” ХХК-ийн байр Ажил гүйцэтгэх хугацаа: 2026/11/01-2026/12/20 Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • Тухайн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх • Санхүүгийн чадамжтай байх • Туршлагатай хүний нөөцтэй байх • Инженер техникийн ажилтнууд тухайн байгууллагад 1 ба түүнээс дээш жил ажилласан байх Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд Тендерт оролцох товчийг дарж бүртгүүлж, Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагаас өмнө tender@tavanbogd.com э-мэйлээр ирүүлнэ үү! Бүрдүүлэх баримт бичгүүд: • Компанийн танилцуулга • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /сүүлийн 2 жил/ • Группийн хэмжээнд хамтарч ажилласан мэдээлэл • Ажиллах хүн хүчний мэдээлэл, танилцуулга • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, хугацаа • Ашиглах техник, багаж хэрэгслийн жагсаалт төлөвлөгөө • Санхүүгийн тайлан /Сүүлийн 2 жил/ • ХАБЭА-н батлагдсан бодлого, журам, тушаал Холбоо барих Б.Мөнхсаруул /99056053 Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.