JINS-5 салбарын дотоод тохижилт
Ю БИ ПИ ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
“Ю БИ ПИ ” ХХК JINS 5-р салбарын дотоод тохижилтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтанд оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Наадамчдын гудамж хаягт байрлах “Хүннү Молл“ Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • Тухайн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх • Санхүүгийн чадамжтай байх • Туршлагатай хүний нөөцтэй байх • Инженер техникийн ажилчид тухайн байгууллагад 1 жилээс дээш жил ажилласан байх Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд Тендерт оролцох товчийг дарж бүртгүүлнэ үү. Бүрдүүлэх баримт бичгүүд: • Компанийн танилцуулга • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /сүүлийн 1 жил/ • Группийн хэмжээнд хамтарч ажилласан мэдээлэл • Ажиллах хүн хүчний мэдээлэл, танилцуулга • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, хугацаа • Ашиглах техник, багаж хэрэгслийн жагсаалт төлөвлөгөө • Харьяа дүүргийн татварын тодорхойлолт • Санхүүгийн тайлан /Сүүлийн 1 жил/ • Үнийн санал Оролцох Сонирхлоо Илэрхийлсэн компаниуд Ажлын даалгаварыг линкээр орж татаж авч, түүнд үндэслэн үнийн саналаа боловсруулж, tender@tavanbogd.com цахим шуудангаар ирүүлнэ үү. Ажлын даалгавар: 261012-Jins5 салбарын дотоод тохижилт Холбоо барих М.Урантөгс , Бизнес хөгжлийн менежер, 99930332 Бусад Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтэсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.