KFC шинэ салбарын гадна фасадны ажил
Таван Богд Фүүдс ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
Таван Богд Фүүдс ХХК-ийн KFC-Бөхийн өргөө шинэ салбарын гадна фасадны ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтанд оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулсанаас хойш 30 хоногийн дотор Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй • НӨАТ төлөгч байх; • Зарласан чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх; • Инженер техникийн ажилтнууд үндсэн ажилтан байх; • Тусгай зөвшөөрлийн хуулбар; Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд Тендерт оролцох товчийг дарж бүртгүүлнэ үү. Оролцох Сонирхлоо Илэрхийлсэн компаниуд Ажлын даалгаварыг линкээр орж татаж авч, түүнд үндэслэн үнийн саналаа боловсруулж, tender@tavanbogd.com цахим шуудангаар ирүүлнэ үү. Ажлын даалгавар: Ажлын даалгавар- гадна фасад Бүрдүүлэх баримт бичгүүд: • Байгууллагын танилцуулга • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт /сүүлийн 2 жил • Үнийн санал Холбоо барих Б.Буянтогтох/ Бизнес хөгжлийн албаны инженер/ 88226452 Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил үүссэн тохиолдолд Таван Богд Группийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.